Цахим хичээлийн зөвлөмж, №4
Багш: Э.Нандинчимэг
Сэдэв: Хүн нийгэм
Power point дээр хийсэн хичээлээ илгээсэн байна. Та Ububtu үйлдлийн системийн OpenOffice Presentation програм дээр хийсэн хичээлээ явуулна уу.
Багш: Н.Эрдэнэжаргал
Сэдэв: Цагаан толгой
Хичээлийн зорилго зорилтыг бичжээ. Мөн слайд хооронд шилжилт хөдөлгөөнтэй, хичээлд хүүхэлдэйн киноны баатруудыг ашигласан, интернетээс зураг, хөдөлгөөнт зураг татсан, объектын хөдөлгөөн оруулсан, дүрслэл цэснээс дүрс сонгон өнгө текст оруулсан нь сайн байна.
Анхаарах зүйл:
Бүх слайд дээр текстийн хэмжээ жижиг сурагчдад харагдахааргүй бичигджээ. 1 слайд дээр 5-6 мөр текст бичихэд болно.
Слайд 3: Зорилт гэдэг үг текстийн төгсгөлд гарч ирэхээр хөдөлгөөн оруулсаныг засах
Слайд 4: Хөх өнгийн дэвсгэр өнгө дээр хараар бичсэн нь ялгарч харагдахгүй байна. Цагаан, шар өнгөөр бичвэл зохимжтой.
Слайд 12: Үнэлгээ гэсэн нөхөх даалгаврын текст ба хариулт бүр дээр слайд хоорондын гипер холбоосыг оруулбал илүү үр дүнтэй .
Зөвлөмж бичсэн: Сургагч багш А.Саруулбуян