Зүүнбаянгийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөр,Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш бичлэгт ULZIi (зочин): erhii
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Diego: hairt naiz erdemdege unshla uneheer
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: N jujj
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Unheeeerr goyanainaaa bayrlaaa
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Wua ymr gy orinho moroodlig il gy grgj bchsen ymb
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Гайхалтай, гоё
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт ундрахмөрөн (зочин): сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт Зочин: сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: ямар сайхан ярьдаг хүн бэ, Ёстой сайхан сэтгэлтэй хүнээс л ийм үг гарна даа, Их ухаантай гэгээрсэн..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: гоё зүйл бичсэн байна
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг байна...
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц бичлэгт Зочин: Сайн байна уу? Зүүнбаян ЕБСургууль-60 жил гэсэн фэйс хаяг рүү орж төрөлх сургуулийнхаа талаар..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
131646 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 15-р хуудас. | дараах >>

Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2

2012-05-22,19:11

Сурагчдын дэлгэрэнгүй бүртгэлтэй ажиллах

Сурагчдын дэлгэрэнгүй бүртгэл нь тухайн анги-бүлгийн ерөнхий бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн байдал, эцэг эхийн онцлог зэргийн талаар үнэлгээ өгч, цаашдын хөгжил төлөвшлийг төлөвлөх талаар суурь мэдээлэл олж авах боломж олгодог.

Дэлгэрэнгүй бүртгэлийг үнэн бодитой хийх, түүн дээр эргэж ажиллаж, дүн шинжилгээ хийснээр багшийн анги-хамт олонтойгоо ажиллах боломжтой болно.

а.Сурагчдын эцэг эхийн боловсрол ажил, мэргэжил, нийгмийн статусын талаарх мэдээллийг авах нь тэдний оролцоог авах боломж олгоно. Тэдний ажил амьдралын туршлага, мэргэжлийн мэдлэг чадварыг нь түшиглэж тэдэнтэй хамтран ажиллахыг хичээх нь чухал.

б. Сурагчдын эцэг эхийн хувийн авъяас, сонирхлыг илрүүлж, түүнийг нь сурагчдынхаа чөлөөт цагийг өнгөрөөх, хичээлээс гадуурхи сургалтад ашиглах боломж олдоно.

в. Сурагчийн ар гэрийн онцлог, ам бүл, ах дүү нар, амьжиргааны түвшин зэрэг нь тухайн хүүхдийн өсч торниж хүмүүжин төлөвшиж ирсэн орчны талаархи мэдээллийг өгнө. Ингэснээр тэр сурагчтай хэрхэн ажиллахыг оновчтой төлөвлөх боломж олдоно. Түүний хэрэгцээ, сонирхлын хандлага ч тэндээс харагдана.

Та өөртөө үнэлгээ өгөхдөө:

- Би дэлгэрэнгүй бүртгэлийг хэр чанартай хийв?

- Би дээр өгүүлсэн чиглэлийн мэдээллийг олж авч чадаж байна уу?

- Би сурагчдын эцэг эх, ар гэрийн онцлог, боломжийг хэр ашиглаж байгаа билээ?

- Энэ талаар манай сургуулийн багш нараас хэн нь үлгэр авчихаар ажиллаж байгаа бол? гэсэн асуултуудад хариулт өгөхийг хичээгээрэй

Хичээлээс гадуурх сургалтын ажлын тэмдэглэлтэй ажиллах

Анги удирдсан багшийн дэвтрийн хичээлээс гадуурх сургалтын ажлын тэмдэглэлд багш даасан ангидаа явуулж байгаа ажлын агуулга, үр дүнг тусгасан байдаг.

Анги удирдсан багшийн дэвтрийн энэ хэсгийг хэрхэн яаж хөтөлснөөс тухай багшийн ангийнхаа хамт олонтой ямар чиглэлээр яаж ажилладаг нь тодорхой харагдцаг,

Багш та өөрөө ч энэ тэмдэглэлтэйгээ эргэн ажиллах замаар өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл олж харах боломжтой.

а. Өөрийгөө шинжих

Та өөрийнхөө "АУБ-ийн дэвтрийн" хичээлээс гадуурхи сургалтын ажлын тэмдэглэл"-ээ эргэж үзэхдээ дараах асуултуудад хариулт өгөх зорилготой ажиллаарай.

Үүнд:

-Явуулсан ажлууд маань хэр зэрэг хүмүүжүүлэх ач холбогдолтой болов?

-Хамгийн их үр өгөөжтэй ажил маань аль нь байв? Гол үр өгөөж нь юугаар яаж харагдав?

-Хамгийн тааруухан ажил нь юу байв? Яагаад тааруухан болсон билээ? Цаашид юун дээр анхаарч ажиллах вэ? гэх мэт

б. Бусдынхтайгаа жиших

Өөрийнхөө ажлыг нөхдийнхтэйгээ харьцуулж үзэх нь өөрийн үнэлгээний нэг чухал арга зам байдаг. Сургууль дээр бүх анги бүлгийг хамарсан ижил сэдэвт ажлууд олон явагддаг. Ийм ажлуудын хувьд энэ арга зам бүр их зохистой.

Анги, бүлгүүдийг шалгаруулж байр эзлүүлэхдээ ч сурагчдынх нь хэрэгцээ сонирхолд хэр нийцсэн, тэднийг хэр зэрэг татаж оролцуулсан, өөрсдийн нөөц боломжийг хэр ашигласан, хүүхдүүдийн авъяас сонирхлыг хэр нээж хөгжүүлсэн зэргийг нь харгалзвал зохино.

Багш нар ч нөхдийнхөө үйл ажиллагаанаас дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгааг л голлож харвал зохилтой.

Хамгийн гол нь тухайн бүлэг-хамт олныхоо онцлог, хүүхдүүдийн хэрэгцээ сонирхолд хэр зэрэг нийцэж байгаагаар нь хичээлээс гадуурх ажлын үр өгөөжийг үнэлэх нь чухал.

Үүний тулд өөрийнхөө үйл ажиллагаанд байнга үнэлгээ дүгнэлт өгч, ажлын ололт, дутагдлаас сургамж авч ажиллахаас гадна сурагчдын болон эцэг эхийн санал, хүсэлтийг соргог мэдэрч ажиллах нь чухал.

Сурагчдын төлөвшил, хүмүүжлийн талаарх тэмдэглэл дээр ажиллах

Анги удирдсан багшийн дэвтэрт "Сурагчдын төлөвшил хүмүүжлийн талаарх тэмдэглэл" гэсэн хэсэг орсон нь тухайн багшийн даасан ангийнхаа сурагчидтай хэр ажиллаж байгааг харах боломжтой болсноос гадна сурагчдын хөгжил төлөвшлийн талаарх мэдээллийг хуримтлуулах боломжийг олгож байгаа юм.

Анги удирдсан багш дэвтрийнхээ энэ хэсгийг ашиглаж өөрийнхөө болон сурагчдынхаа үйл ажиллагааны талаар тодорхой хэмжээний мэдээллийг авч болно. Үүний тулд дараах асуултуудад хариулт өгөх шаардлагатай

- Би ангийнхаа сурагчдын хэдэн хувьд нь тодорхойлолт үнэлгээ өгч вэ?

- Хүүхдүүдэд маань ямар нэг ахиц өөрчлөлт ажиглагдав уу? Ажиглагдсан бол тэр нь миний үйл ажиллагааны юутай нь холбоотой байсан бэ?

- Хэнтэй нь ажилласан үйл ажиллагаа хамгийн сургамжтай байв? Яагаад?

- Сургамжтай зүйл юун дээр гарав? Яагаад?

Эндээс та өөрийнхөө үйл ажиллагаанд ямар нэг хэмжээнд үнэлгээ өгөх байх.

Мөн та нөхдийнхөө анги удирдсан багшийн дэвтрийн энэ хэсгийг нь сонирхон үзэж өөртөө ашигтай санааг олж авч болно шүү дээ!

Ажиглалт түүний үр дүнгийн талаарх тэмдэглэлтэй ажиллах

Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь цаг мөч бүрт ухаалаг, оновчтой шийдэл гаргах нөхцөл байдалтай тулгарч байдаг тун өвөрмөц, нарийн арга ухаан шаарддаг ажил юм. Иймд багш хүн бол байнгын ажиглалт судалгаа хийж байдаг гэж үзэх үндэстэй.

Гэхдээ бас зориуд тодорхой сэдэв, чиглэлээр ажиглалт, судалгаа хийх нь бүр ч үр дүнтэй байдаг. Ийм ч учраас анги удирдсан багшийн дэвтэрт өөрийн удирдсан ангидаа ч юм уу заадаг хичээлээрээ тусгайлан явуулсан ажиглалт, судалгаа, түүний үр дүнгийн талаар тэмдэглэх хэсгийг оруулсан хэрэг.

Ажиглалт судалгаа нь багшийн үйл ажилгаанд тохиолдож байгаа тодорхой нэг асуудлыг шийдэхэд чиглэсэн байдаг тул үр дүн тухайн асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулав гэдгээр үнэлэгдэх ёстой.

Иймд багш тэрхүү үр дүнгээс санаа авч өөрийнхөө сурган хүмүүжүүлэх ажлын арга барилд ямар өөрчлөлт оруулах, цааш нь үргэлжлүүлэн ямар ажиглалт судалгаа явуулах талаар эрэгцүүлэл хийх шаардлагатай. Үүний тулд өөртөө дараах асуултуудыг тавьж хариулт олох нь чухал.

- Явуулсан ажиглалт (судалгаа) маань зорилгоо хангаж чадав уу? (Тавьсан асуултдаа хариулт өгч чадав уу?)

- Ямар гол үр дүн гарав? (Шинэ санаа юу өгөв?)

- Эндээс би ямар сургамж авав? (Юун дээр алдаж онов?)

- Ямар үр дүн (санааг)-г нь ажилдаа яаж хэрэглэж болох вэ?

- Дараа (цааш) нь юуг үргэлжлүүлж ажиглаж судлах вэ?


бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 541 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 15-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана”
  • Зүүнбаянгийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Монгол-англи-монгол толь
  • IQ test
2006-2009 © Зүүнбаянгийн багш нартаа