Цахим хичээлийн зөвлөмж, №6
2012-01-08,01:11
Багш: Д.Мөнхзаяа
Сэдэв: Гурвын тоо, түүний бүтэц
Power point дээр хийсэн хичээл байна.Та Ububtu үйлдлийн системийн OpenOffice.orgPresentation дээр хийсэн хичээлээ явуулна уу.
Багш: Мөнхжаргал
Сэдэв: Квадрат тэгшитгэл
Томьёо оруулсан, объектын хөдөлгөөн оновчтой сонгосон, слайд хооронд гипер холбоос оруулсан, слайдын дизайн, текстийн өнгийг зохимжтойгоор сонгосон нь сайн байна.
Анхаарах зүйл:
Бүх слайдын текстийн хэмжээ жижиг байгаа нь сурагчдад харагдахааргүй байна. Нэг слайд дээр 5-6 мөр текст бичихэд болно.
Зөвлөмж бичсэн: Сургагч багш А.Саруулбуян