Зүүнбаянгийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөр,Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш бичлэгт ULZIi (зочин): erhii
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Diego: hairt naiz erdemdege unshla uneheer
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: N jujj
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Unheeeerr goyanainaaa bayrlaaa
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Wua ymr gy orinho moroodlig il gy grgj bchsen ymb
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Гайхалтай, гоё
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт ундрахмөрөн (зочин): сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт Зочин: сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: ямар сайхан ярьдаг хүн бэ, Ёстой сайхан сэтгэлтэй хүнээс л ийм үг гарна даа, Их ухаантай гэгээрсэн..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: гоё зүйл бичсэн байна
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг байна...
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц бичлэгт Зочин: Сайн байна уу? Зүүнбаян ЕБСургууль-60 жил гэсэн фэйс хаяг рүү орж төрөлх сургуулийнхаа талаар..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
132723 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 121-р хуудас. | дараах >>

Цахим хичээл-Цахим сургалтын хэрэглэгдэхүүний ялгаа

2011-12-12,16:45

Цахим сургалт

Цахим сургалт нь бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж /компьютер, проектор, интернет,  телевиз,  аудио, видео систем/  ашигладаг технологид суурилсан сургалт юм.  

            Цахим сургалт = Технологид суурилсан сургалт

Цахим сургалтын хэлбэр:

-          Компьютерт суурилсан сургалт /жнь: англи хэлний хичээл/

-          Интернэтэд  суурилсан зайн сургалт

-          Радио, телевизийн  зайн  сургалт

-          Танхимын сургалт

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын заах аргын шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад техник технологийн  тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтад хэрэглэгддэг сургалтын хэрэглэгдэхүүн юм.

Цахим сургалтын хэрэглэгдэхүүн нь уламжлалт сургалтын хэрэглэгдэхүүнтэй харьцуулахад  бэлтгэл их шаарддаг боловч, сайжруулж баяжуулж олон удаа хэрэглэх болон бусад багш нар ашиглахад тохиромжтойгоороо давуу талтай юм.

Хүн сонссон зүйлийнхээ 10-20%

Харсан зүйлийнхээ 30-40%

Сонсоод, хараад, хийсэн зүйлийнхээ 60-70%-ийг ойлгодог гэсэн судалгаа байдаг.

Тэгэхээр   хичээлийн ихэнх цагийг багш   яриад тайлбарласан тохиолдолд сурагч 10-20%-ийг нь ойлгоод үлддэг байх нь.

Сурагчдад агуулгыг илүү ойлгомжтой болгох үүднээс багш самбар дээр шаардлагатай зүйлийг бичиж, тайлбарлаж өгдөг.

Самбар дээр  бичих нь  зарим нэг бэрхшээлийг дагуулдаг. Үүнд:

-          Самбарын талбай хязгаарлагдмал болохоор их зүйл бичиж байгаа үед эхнээс нь арилгаад бичих хэрэгтэй болдог.

-          Хичээлийн дунд  юм уу, төгсгөл үед  эхний тайлбарлаж бичээд арилгасан зүйлээ дахин бичих шаардлага олонтоо гардаг.

-          Ангийн самбар  нь  олон жил ашиглагдсан байдаг тул харагдац муутай байдаг.

-          Самбар дээр бичсэн зүйл тодорч харагдтал тодорхой хугацаа шаардагддаг.

-          Багш гаргац муутай, жижиг үсгээр бичсэн тохиолдолд арын ширээнүүдэд сууж буй сурагчдад харагддаггүй. Ийм тохиолдолд сурагчид буруу бичиж авдаг.

-          Багш самбарын зүүн талд  бичиж байгаа үед 1-р салаа, самбарын дунд бичиж байгаа үед 2-р салаа, баруун талд бичиж байгаа үед 3-р салааны сурагчдыг биеэрээ хаадаг.

-          Самбар дээр их зүйл  бичих нь цаг их авдаг.

-          Нэг бүлгүүдэд хичээл зааж байгаа тохиолдолд нэг л  сэдвийг анги болгонд  самбар дээр бичдэг гэх мэт олон бэрхшээл багш нарын өмнө байнга тулгарч байдаг.

Цахим хэлбэрээр сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх нь самбар дээр бичих үед тулгардаг бэрхшээлээс зайлсхийх боломж олгодгоороо давуу талтай юм.

Мөн ватум цаас, бичгийн цаас ашиглаж уламжлалт аргаар бэлтгэсэн сургалтын хэрэглэгдэхүүн нь тодорхой хугацааны дараа хуучирч муудах  бэрхшээл дагуулдаг бол  цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг  ашиглах явцдаа дутагдалтай зүйлийг засаж, сайжруулж, баяжуулж байх боломжтой юм.

Цахим сургалтын хэрэглэгдэхүүнээ компьютертаа хадгалсан тохиолдолд вирустсэн болон дахин форматлах үед устах аюултай тул  www.4shared.com, www.slideshare.net зэрэг сайт,  интернетийн цахим шуудан дээрээ хадгалж болохоос гадна CD,DVD рүү хуулж бичиж хадгалж болно.

Ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулахдаа агуулгын аль хэсэгт ямар цахим сургалтын хэрэглэгдэхүүн  хэрэглэхээ төлөвлөх шаардлагатай.  Хичээлийн аль хэсэгт, агуулгыг илүү ойлгомжтой болгохын тулд ямар сургалтын хэрэглэгдэхүүн ашиглахаа багш өөрөө шийдвэрлэнэ.

-          Тодорхойлолт

-          Ишлэл

-     Томъёо, томъёоны гаргалгаагаар цахим сургалтын хэрэглэгдэхүүн  бэлтгэхийн зэрэгцээ агуулгад тохирсон

-          Зураг

-          Видео бичлэг

-          Диаграм

-          График

-          Схем зэргийг  ашиглах нь  цахим сургалтын хэрэглэгдэхүүнд тооцогддог.  

Цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг сонирхолтой болгохын тулд  дуу авиа, хөдөлгөөн  оруулдаг. 

Хими, физикийн хичээлийн туршилтын ажил  болон сурах бичиг дээр байхгүй   нэмэлт материалыг интернетээс хайж олж, сургалтын хэрэглэгдэхүүн болгож ашиглах нь хичээлийн үр өгөөжийг дээшлүүлдэг.

 Цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүний ялгаа

MS Power Point програмын слайд дээр зааж буй хичээлээ текст хэлбэрээр  нэг бүрчлэн бичсэнээ  цахим хичээл гэж үзэх буруу ойлголт багш нарт байдаг.

Ийм хичээлүүдэд  1 слайданд  сунжирсан урт  текст багтаах,  жижиг үсгээр бичигдсэн байх, эхнээсээ дуустал зөвхөн текст байдаг зэрэг алдаа байдаг.

Цахим хичээл нь цахим сургалтын хэрэглэгдэхүүнээс бүрдэх учраас цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн хоёр ямар нэгэн ялгаагүй юм шиг харагддаг.

Уламжлалт аргаар зааж буй хичээлийн явцад цахим хэлбэрээр бэлтгэсэн сургалтын хэрэглэгдэхүүн ашиглаж байгаа тохиолдолд   цахим хичээл зааж байна гэж үзэж болно.

Ээлжит хичээлийн цахим  хичээлийн слайданд    

-          Зорилго, зорилт

-          Агуулгад нийцсэн цогц сургалтын хэрэглэгдэхүүнүүд

-          Дүгнэлт  

заавал орсон байдгаараа цахим сургалтын хэрэглэгдэхүүн ашиглаж заасан цахим хичээлээс ялгаатай юм.

Шаардлагатай слайд хооронд холбоос хийсэн байх хэрэгтэй. Жнь: Хичээлийн төгсгөлд хичээлийн эхэнд ямар зорилго, зорилт тавьж байсан слайд руу буцах холбоос хийгдсэн байх хэрэгтэй юм.

Мөн сурагчдын өмнөх хичээлийн мэдлэгийн  тvвшинг тодорхойлох  тест хичээлийн эхэнд,  тухайн хичээлийн агуулгыг ойлгосон эсэхийг шалгасан  тест хичээлийн төгсгөлд оруулсан байвал  vр дvнтэй юм.

Цахим хэлбэрээр тест, судалгаа хийх аргачлалыг  төслийн 3-р шатны сургалтаар заах   болно.

Цахим хичээл учраас самбар ашиглахгүй гэсэн буруу ойлголт байдаг бөгөөд  МХТ-ийг хэрэглэх нь сургалтыг чанартай болгох, зааж буй сэдвийг ойлгуулах  цорын ганц арга зам биш учраас шаардлагатай зүйлийг самбар дээр бичиж, зэрэгцүүлж ашиглах нь тохиромжтой юм.

      Цахим сургалтын хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлага                 

MS Power Point, OO Presentation програм дээр хийсэн цахим сургалтын хэрэглэгдэхүүн:

-       Слайдын суурь өнгө, текстийн өнгө сурагчдын нүд ядраахгүйгээр сонгосон байх   

-       1 слайданд багтах текст   5-6  мөр байх

-       Дизайн, өнгө үзэмж  сайн байх

-       Зураг, дүрслэлийг агуулгад тохируулж, оновчтой сонгосон байх

-      Хамгийн арын ширээнд сууж байгаа сурагчдад харагдахуйц үсгийн фондын хэмжээг сонгосон байх

-       Нэг слайданд нэг л утгат хэсэг байх

-    Слайдын дээд, доод хэсэгт сурагчдын анхаарлыг сарниулах байнгын хөдөлгөөнт зураг оруулахгүй байх

-       Слайдуудын өнгөний зохицол нийцтэй байх

-       Дүрмийн алдаагүй байх 

Хэрэглээний програм дээр хийсэн текстийг PDF ашиглан хөрвүүлж  хийсэн  цахим сургалтын хэрэглэгдэхүүн:

-        Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, 10-аас дээш хийхгүй байх

-      Текстийг мөрний уртаар хязгаарлаж, дээд тал нь 8-10 хүртэлх үгийг нэг мөрөнд  багтаасан байх

-        Текстийн өнгө сурагчдын нүд ядраахгүйгээр сонгосон байх

-        Дүрмийн алдаагүй байх 

 


бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 4047 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мөн Enhmaa Purevsuren гэсэн миний facebook page рүү ороод харилцаж болно.
Энхмаа (зочин) хэзээ бичсэн: 20:52, 2014-05-19 | |
Сайн байна уу? enhmaa2001us@yahoo.com хаягаар мэйл бичиж холбогдож болно.

Энхмаа (зочин) хэзээ бичсэн: 20:49, 2014-05-19 | |
өөрөөс чинь асуух зүйл байгаа учир өөртөө чинь яаж холбогдох вэ
Зочин хэзээ бичсэн: 18:06, 2014-05-17 | |
Хүсэлт
Сэтгэгдэл бичсэн хүнээс хүсэхэд цахим сургалтын хэрэглэгдэхүүн, цахим хичээлийн ялгааг ойлгомжтой, тодорхой зөвлөмж бичиж өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.

Бид өөрсдийн ойлгож, сурч мэдэж авсан туршлага дээрээ үндэслэн цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх талаар сургалт явуулж байгаа бөгөөд дээр бичсэн зөвлөмж ойлгомжгүй, алдаатай, буруу зөрүү байгаа бол сэтгэгдэл бичсэн танаас суралцаж, цааш цаашдын ажилдаа тусгаж, алдаагаа залруулах хүсэлтэй байна.

Хэрэв танаас ямар нэгэн зөвлөмж ирэхгүй тохиолдолд зөвхөн бусдын хийж байгаа ажлыг шүүмжлэх дон туссан, юмыг зөвхөн хар бараан талаас нь харах дуртай нэгэн гэж ойлгож, сэтгэгдлийг устгах болно.

Зөвлөмж ирүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.
Зочин хэзээ бичсэн: 12:39, 2012-04-09 | |
Хариу
Та өөрөө ядаж наад цахим хичээлийн хэрэглэгдэхүүн, цахим хичээлийнхээ ялгааг зөв гаргаач.
Зочин (зочин) хэзээ бичсэн: 12:28, 2012-04-09 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 121-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана”
  • Зүүнбаянгийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Монгол-англи-монгол толь
  • IQ test
2006-2009 © Зүүнбаянгийн багш нартаа