Зүүнбаянгийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөр,Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш бичлэгт ULZIi (зочин): erhii
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Diego: hairt naiz erdemdege unshla uneheer
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: N jujj
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Unheeeerr goyanainaaa bayrlaaa
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Wua ymr gy orinho moroodlig il gy grgj bchsen ymb
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Гайхалтай, гоё
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт ундрахмөрөн (зочин): сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт Зочин: сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: ямар сайхан ярьдаг хүн бэ, Ёстой сайхан сэтгэлтэй хүнээс л ийм үг гарна даа, Их ухаантай гэгээрсэн..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: гоё зүйл бичсэн байна
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг байна...
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц бичлэгт Зочин: Сайн байна уу? Зүүнбаян ЕБСургууль-60 жил гэсэн фэйс хаяг рүү орж төрөлх сургуулийнхаа талаар..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
132719 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 120-р хуудас. | дараах >>

Зөвлөмж

2011-12-19,01:25

             

 

“Цахим сургалт” төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн зөвлөмж

2011.12.19                                     №3                                                   Улаанбаатар хот

 

Төслийн 1-р шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор дараах зөвлөмжийг илгээж байна. Үүнд:

1.    Багш нарын бие даалтын даалгавар

Багш нарын ирүүлсэн бие даалтын даалгаварт гарч байгаа нийтлэг алдаа:

-       MS Power Point дээр хийсэн хичээлийг өргөтгөл хийж, OO Presentation програм руу шилжүүлсэн байгаа тул  текст  слайдын дэлгэцнээс илүү гарах, слайд дээрээ харагдахгүй байх, үг давхцаж харагдах, холболт хийсэн  сум зөрөх, Click to edit master text styles, 2,3,4,5 level гэсэн үгнүүд дарагдаагүй тул үндсэн тексттэй хамт гарах зэрэг алдаа байна.

-          Слайдын суурь өнгө, текстийн өнгөний зохимж байхгүй байна.

o   Сурагчдын нүд ядраахгүй  өнгөний зохицол  сонгосон байх

o   Харагдац сайтай өнгө сонгосон байх шаардлагатай.

-       Нэг слайданд сунжирсан урт текст оруулах. Анхаарах зүйл:

o   Сунжирсан урт текст нь  нүд ядраадаг ба сурагчдын унших сонирхол төрүүлдэггүй. 

o   Текстийг утгат хэсгээр нь бүлэглэж, догол мөрнөөс шинэ утгат хэсгийг оруулах нь уншаад хурдан ойлгоход дөхөмтэй байдаг.

o   2-3 слайд болгож текстээ хувааж оруулах хэрэгтэй.

-       Зураг оруулаад дээрээс нь бичсэн текст  өнгөний зохицолгүй байгаа тул  сайн харагдахгүй байна.

-       Үсгийн фонд танигдахгүй байна. Компьютертаа Unicode суулгах хэрэгтэй.

-       Тойрог дотор текстээ багтааж оруулахгүй байна.

-       Тойргийн дэвсгэр өнгө, текстийн өнгөний  нийцэл  тааруу байгаагаас харагдац муу байна.

-       Дүрмийн алдаатай бичих, таслал буруу хийх, өгүүлбэрийн эхний үсгийг жижиг үсгээр бичих  алдаа гаргаж байна.

-       Интернэтээс татаж авсан  мэдээлэл, зураг, видео бичлэг байхгүй байна.

-       Цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүний ялгаа харагдахгүй байна.Цахим хичээлд

o   Зорилго, зорилт

o   Агуулгад нийцсэн цогц сургалтын хэрэглэгдэхүүнүүд

o   Дүгнэлт 

заавал орсон байдгаараа цахим сургалтын хэрэглэгдэхүүнээс  ялгаатай юм.

Мөн шаардлагатай слайд хооронд холбоос хийсэн байх хэрэгтэй. Жнь: Хичээлийн төгсгөлд хичээлийн эхэнд ямар зорилго, зорилт тавьж байсан слайд руу буцах холбоос хийгдсэн байх хэрэгтэй юм.

-          Сургалтын блогт байршуулсан “Цахим сургалтын хэрэглэгдэхүүн, хичээлийн ялгаа”  зөвлөмжийг  үзэхийг зөвлөж байна. /Хавсралтаар илгээв/

-          Сургалтын блогт  багш нарын хичээлд өгсөн зөвлөмжийг байршуулж байгаа  болно. Багш нар зөвлөмжийн дагуу цахим хичээлээ засварлаад дахин илгээх шаардлагатай.

2.    Дотоод удирдлагын програм руу мэдээлэл оруулах талаар

Ихэнх сургуулиуд багш, сурагчдын  ерөнхий мэдээлэл оруулах ажил 70-80%-ийн гүйцэтгэлтэй байна гэж мэдээ ирүүлсэн байна.

Багш нар өдөр бүр сургалтын ирц, гэрийн даалгаврыг програм руу оруулж эхэлсэн талаар тайланд тусгаагүй байгаа тул өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд програм ашиглах ажил хийгдэж эхлээгүй байгаад анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

1-р сард  багш нарын ачаалал нэмэгддэг  тул даасан ангийн сурагчдын ерөнхий мэдээлэл, зураг, хувийн хэргийн мэдээллийг 12-р сард багтааж гүйцэд оруулахаар ажлаа төлөвлөх, гүйцэтгэх хэрэгтэй байна.

3.    Вэб сайт ажиллуулах бэлтгэл ажлыг  хангах талаар

Сургуулийн вэб сайт ажиллуулах журмын загварыг хавсралтаар илгээлээ. Бэлэн загварыг шууд хуулбарлахгүйгээр сургууль бүр өөрийн онцлогт тохируулж, журам гаргах хэрэгтэй юм.

Сургуулийн вэб сайт ажиллуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийх ажлууд:

1.    Вэб сайтын багийн гишүүдийг сонгох

2.    Багийн гишүүд ажил, үүргийн хуваарилалтаа хийж, вэб сайт ажиллуулах журам боловсруулах 

3.    Хийх ажлаа төлөвлөх

4.    Вэб сайт ажиллуулах журмыг Захирал батлах

Сургуулийн вэб сайт ажиллуулах багийн гишүүд нь үндсэн ажлаасаа гадна нэмэлт ачаалал, үүрэг хариуцлага үүрч байгаа гэдгийг харгалзан, ажлын үр дүнг үндэслэн ур чадварын  нэмэгдэл өгөх нь вэбийн багийн  ахлагч, гишүүдийг  идэвхжүүлдэг ба үр дүнд нь сургуулийн вэб сайтын байнгын ажиллагаа хангагддаг.

Сургалтын менежер, нийгмийн ажилтны аль нэг нь вэбийн багийг ахлан ажиллаж, багийн гишүүд сар бүр хийсэн ажлын  тайлангаа өгөх, ажлын үр дүнг  үндэслэн ур чадварын нэмэгдэл бичих хэлбэрээр зохион байгуулж болно.

Захирлын тушаалд

-          Сургуулийн вэб сайт ажиллуулах журмыг батлах

-          Вэбийн багийн ахлагч, гишүүдийг томилох

-          Ур чадварын нэмэгдэл хэдэн хувиар олгохыг заах хэрэгтэй юм.

Жич: УБ хотын Баянзүрх дүүрэг дээр хэрэгжсэн төслийн  гүйцэтгэлээс харахад захирлын тушаалаар  вэбийн багийн ахлагч, гишүүдэд нэмэгдэл олгож байсан сургуулиудын вэб сайт маш сайн  ажиллаж байсан тул энэ зөвлөмжийг өгч байгаа болно.

4.    Төслийн хэрэгжилтийг хангах талаар

2-р улирлын амралтаар төслийн эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийг  Гүйцэтгэгч тал, Хяналтын багийн зүгээс дүгнэх ба төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний заалт бүрээр хийсэн ажлыг шалгах болно.

Улирлын амралтын өмнө дүн гаргах, шалгалт авах, анализ хийх гээд багш нарын ачаалал нэмэгддэг тул 12-р сарын үлдсэн хугацаанд төслийн 1-р шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний  хэрэгжилтийг хангах талаар идэвх чармайлт гарган ажиллах хэрэгтэй байна.

5.    Төслийн хэрэгжилтийн явцын тайлан ирүүлэх талаар

Төсөл хэрэгжүүлэгч бүх сургуулиуд төслийн хэрэгжилтийг хангах талаар тухайн 7 хоногт юу хийснээ тайлагнасан явцын тайланг  Баасан гариг бүр  хүлээж авч  байна.

Жич:

Баянзүрх дүүргийн төслийн явцын тайлангийн мэдээ гаргаж, төслийн санхүүжүүлэгч  болон дүүргийн Боловсролын хэлтэст явуулдаг байсан ба хавсралтаар илгээлээ.Баянзүрх дүүргийн зарим сургуулиудын явцын тайланг хавсралтаар илгээлээ.Тайлангаас санаа авч, хийх ажлаа төлөвлөх, зохион байгуулахыг зөвлөж байна.

Амжилт хүсье!!!

Бид хамтдаа хүчтэй!!!

 

 


бичсэн: Сургалтын блог төрөл: Удирдлагын багт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 273 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 120-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана”
  • Зүүнбаянгийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Монгол-англи-монгол толь
  • IQ test
2006-2009 © Зүүнбаянгийн багш нартаа