Зүүнбаянгийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөр,Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш бичлэгт ULZIi (зочин): erhii
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Diego: hairt naiz erdemdege unshla uneheer
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: N jujj
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Unheeeerr goyanainaaa bayrlaaa
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Wua ymr gy orinho moroodlig il gy grgj bchsen ymb
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Гайхалтай, гоё
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт ундрахмөрөн (зочин): сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт Зочин: сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: ямар сайхан ярьдаг хүн бэ, Ёстой сайхан сэтгэлтэй хүнээс л ийм үг гарна даа, Их ухаантай гэгээрсэн..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: гоё зүйл бичсэн байна
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг байна...
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц бичлэгт Зочин: Сайн байна уу? Зүүнбаян ЕБСургууль-60 жил гэсэн фэйс хаяг рүү орж төрөлх сургуулийнхаа талаар..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
132772 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 91-р хуудас. | дараах >>

Сургамжит өгүүлэл/Сурагчдадаа уншиж өгөөрэй!

2012-01-11,02:32
Сүүлийн үед Оросын блогчдын дунд нэгэн сэтгэл дэнсэлгэсэн өгүүлэл тэнүүчлэх болов. Бичсэн эзэн нь тодорхойгүй учир ийм явдал болсон эсэхийг хэн ч баталж чадахгүй. Гэхдээ өнөөгийн хүмүүсийн зан авир, бодит амьдрал, чухал асуудлуудыг хөндсөнөөрөө энэ бэсрэг өгүүлэл үнэхээр үнэ цэнэтэйд тооцогдох болов уу. Ердөө хэдхэн хормыг энэ нийтлэлийг уншихад зориулсандаа та лав харамсахгүй байх аа…

Дэлхий ертөнцийг гоо сайхан тэр бүр авардаггүй ажээ. Ертөнцийг зөв хайрлаж чадсан тохиолдолд л бид энэ дэлхий дээр зөв амьдрах учиртай юм байна.

“Миний амьдарч байсан байрны оршин суугчид Царай муутыг ямар эрэмдэг, муухай амьтан байсныг анддаггүй байлаа. Царай муут гэдэг нь орон гэргүй, гудамжны муур.

Тэр энэ дэлхий дээр ердөө гурван зүйлд л дурладаг байсан юм. Амьд явахын төлөө тэмцэх, юу тааралдсанаа идэх, дээр нь хайрыг хүсэмжилдэг амьтан байв. Энэ цогц гурван хүсэл, мөн манай гудманд гэр оронгүй тэнүүчилж явсан зэрэг нөхцлүүд нь Царай муутын биед арилашгүй мөрийг үлдээжээ.

Өөрөөр хэлбэл, гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр тэр маань өрөөсөн нүдтэй, өрөөсөн чихтэй болчихсон байлаа. Бас зүүн хөл нь нэгэн цагт бэртэж, яс нь өвөрмөц өнцөг үүсгэн эдгэсэн байсан тул муужгайн явдлыг харахаар булан тойроод явах нь уу гэх сэтгэгдэл үргэлж төрдөг байж билээ. Энэ бүхнээс гадна сүүлгүй болоод удаж байсан болохор сүүлнийх нь оронцог гэх өчүүхэн тасархай арай ядан цухуйж харагддагсан.

Царай муутын толгой, бүр мөр нь хүртэл битүү шарх сорвитой байсан тул бараан саарал судалтай эр муурыг санагдуулдаг байв. Түүнийг харсан хэн бүхэнд “Пээ, яасан заваан муур вэ” гэсэн ганц л сэтгэгдэл төрдөг байлаа.

Байрны бүх хүүхдийг түүнд ойртохыг хориглодог байв. Царай муутыг харсан томчууд шил, чулуу нүүлгэн түүнийг хөөж тууна. Байр руу орохыг завдах болгонд нь резинэн хоолойгоор ус шүршинэ. Харин байр руу орсныг нь харсан тохиолдолд гаргахгүй, хашраахын тулд саврыг нь хаалганы завсар хавчуулж тамалдаг байв.

Хамгийн гайхалтай нь, Царай муут маань ямар ч тохиолдолд нэг л зангаараа байдаг байлаа. Ус шүршиж байгаа тамлагчийн сонирхлыг буурахаас нааш явалгүй, дуулгавартайгаар норж зогсоно. Харин хүмүүс түүн рүү элдвийн юм шидэн хөөж туухад хөлөө үрчин зогсох нь өршөөл эрж байна гэлтэй.

Хөөрхий минь, хүүхдүүд харагдвал байдаг хурдаараа чавхдан гүйж очоод толгойгоо саврандаа үрж өөрийг нь энхрийлж өгөхийг хүсдэг байсан сан. Өр нимгэн нэгэн нь түүнийг тэвэрч авбал талархсандаа зах, товч гээд хүрч болох бүх зүйлийг нь үмхлэн хөхдөг байлаа…

… Нэг өдөр хажуу байрны ноход Царай муут руу бөөнөөрөө улангасан дайрцгаасан юм. Гэрийн цонхоор нохдын хуцах чимээ, муужгайн тусламж хүссэн мэгшээ, нохдын эздийн “туу, туу” гэх турхирааг сонсоод би муужгайд туслахаар гэрээсээ гүйн гарав. Намайг очиход Царай муут маань маш их хазуулж цусандаа хутгалдан арай ядан амьсгалж байлаа.

Цагираглан хэвтэж байхдаа тэр маань өвдсөндөө бас айсандаа дагжин чичирч байсан юм. Түүний нуруу, хөл, биеийн доод хэсэг нь авах юмгүй болжээ. Гунигт амьдрал нь төгсөх дөхөж байсан учир нулимс нь духан дээгүүр нь зам татуулан урсаж байв.

Би Царай муутыг тэврэн гэр рүүгээ гүйлээ. Түүний цээж нь хэржигнэн, амьсгаа нь давчдаж байгаа нь надад мэдрэгдэж байсан. Тиймээс гүйж явахдаа би түүний өвчтэй газруудыг нь хөндчихгүйг хичээж явав. Хөөрхий минь бие нь өвдөж байгаа хэдий ч чихийг маань долоохыг оролдож байсан сан.

Би нулимсандаа багтран амьсгаа ч авч чадахгүй байсан учир түр зогсоод түүнийг биендээ наан тэврэв. Царай муут миний алганд толгойгоо тавиад өрөөсөн нүдээрээ над руу харан … зөөлөн гиншив… Хөөрхий минь… бие нь ямар их өвдөж байгааг үл огоорон тэр маань надаас жаахан хайр хүссэн нь тэр байлаа. Эсвэл өөрийг нь жаахан ч атугай ойлгохыг хүссэн ч байж магад…

… Миний амьдралд учирч байсан бодгалиуд дотроос надад хамгийн үнэнч хайраа зориулж чадсан цорын ганц амьтан нь энэ муужгай байсныг би тэр үед мэдэрч билээ. Намайг хамгийн үнэнчээр хайрласан тэр амьтан энэхэн мөчид надад ямар хөөрхөн, өхөөрдөм харагдаж байв аа… Тиймдээ ч тэр маань өөрийнх нь өвдөлтийг намдааж чадна гэсэн итгэлээр над руу харж байсан сан…

…Царай муут маань намайг гэртээ хүрэхээс өмнө миний тэвэрт амь тавьчихсан юм. Тэр өдөр би үхсэн муужгайг өвдөг дээрээ тавин орцныхоо өмнө удаан гэгч нь сууж билээ…

Тэр өдрөөс хойш би олон зүйлийн талаар эргэцүүлж бодсон. Тэр азгүй эрэмдэг муур цэвэр ариун сэтгэл, хязгааргүй үнэнч хайрын талаарх миний төсөөллийг орвонгоор нь өөрчилж орхисон. Үнэн шүү. Царай муут маань надад хайр гэж юу болохыг мянган ном, лекц, яриануудаас ч илүү ихийг ойлгуулж өгч билээ. Тийм учраас би түүнд үргэлж талархаж явах болно.

Түүний бие нь эрэмдэг байсан ч миний сэтгэл түүнээс доргүй сэвтсэн байлаа. Одоо үнэнчээр, сэтгэлээсээ хайрлах аргад суралцах цаг маань ирж. Дотны хүндээ сэтгэл дотроо юу ч үлдээлгүй бүх хайраа зориулж байх ёстой юм байна гэдгийг ухаарлаа.

Бидний олонх нь баян, амжилтаар дүүрэн, хүчтэй, гоо үзэмжтэй явахыг хүсдэг билээ. Харин би ганц л зүйлд тэмүүлэх болно. Бусдыг Царай муут шиг хайрлахыг л би хүснэ…”


бичсэн: Сургалтын блог төрөл: Уран зохиол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 309 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 91-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана”
  • Зүүнбаянгийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Монгол-англи-монгол толь
  • IQ test
2006-2009 © Зүүнбаянгийн багш нартаа