Ц.Нандинчимэг багшийн хийсэн сургалтын хэрэглэгдэхүүн
2012-02-06,21:06
Сэтгэл гаргаж хийсэн маш сайн сургалтын хэрэглэгдэхүүн байна.Баяр хүргэе!
Бодлогын өгөгдлийн зурган бичилт ойлгомжтой, бодлого бүрийн агуулгад тохирсон зураг оруулсан, утгат хэсэг бүрээр хөдөлгөөн оруулсан, слайдын суурь өнгө, бичвэрийн өнгөний зохицол сайтай сайн сургалтын хэрэглэгдэхүүн болжээ.
Анхаарах ганц нэгхэн зүйл байна. Үүнд:
Тэр 2 нийт хэдэн бодлого бодсон бэ? гэсэн 2-р асуулт /слайд 5/, 36+22 гэсэн бодолт /слайд 6/ түрүүлж гарч ирээд бодлогын өгөгдөл, бичилт, 1-р асуулт, 1-р асуултын бодолт сүүлд нь гарч ирсэн буруу хөдөлгөөн оруулжээ.
Утгат хэсэг бүрээр хөдөлгөөн оруулахдаа санамсаргүй алдсан юм шиг байна. Цаашид анхаараарай!
Бусад слайдуудын объектын хөдөлгөөн оруулалт агуулгатайгаа нийцэж, зөв хийгдсэн байна.
Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнийхээ нүүр хуудсанд Н.Эрдэнэжаргал багшийн хийдэг шиг сургуулийн лого, бусад бичилтийг хийж байгаарай!
Нандинчимэг багшаа! Амжилт хүсье!
Төслийн зохицуулагч П.Энхмаа
Жич: www.slideshare.net сайтад байршуулахад слайд 5 дээрх 60,90 гэсэн хоёр тооны байршил өөрчлөгдөж, тэнцүүгийн тэмдгийн харалдаа бус болсон байна. Download хийж татаж аваад үзэхэд уг хоёр тоо тэнцүүгийн тэмдгийн ардаа гарч байна.

бичсэн: Сургалтын блог төрөл: Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 435 удаа