Зүүнбаянгийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөр,Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш бичлэгт ULZIi (зочин): erhii
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Diego: hairt naiz erdemdege unshla uneheer
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: N jujj
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Unheeeerr goyanainaaa bayrlaaa
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Wua ymr gy orinho moroodlig il gy grgj bchsen ymb
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Гайхалтай, гоё
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт ундрахмөрөн (зочин): сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт Зочин: сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: ямар сайхан ярьдаг хүн бэ, Ёстой сайхан сэтгэлтэй хүнээс л ийм үг гарна даа, Их ухаантай гэгээрсэн..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: гоё зүйл бичсэн байна
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг байна...
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц бичлэгт Зочин: Сайн байна уу? Зүүнбаян ЕБСургууль-60 жил гэсэн фэйс хаяг рүү орж төрөлх сургуулийнхаа талаар..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
131251 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 52-р хуудас. | дараах >>

Зөвлөмж

2012-03-06,10:42

                 

  “Цахим сургалт” төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн зөвлөмж

2012.03.05                                                                           Улаанбаатар хот

Төслийн 2-р шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор дараах зөвлөмжийг илгээж байна. Үүнд:

  • Сургалтын блогийн талаар

Сургалтын үйл ажиллагаанд  нэвтрүүлж, эцэг эх, сурагчдад зайн сургалт явуулах  сургалтын блог багш бүр үүсгэх, тогтмол хөтлүүлж сургах зорилгоор төслийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд тусгаж сургалт явуулсан билээ.

Багшийн сургалтын блогт тавигдах шаардлага:

  • Бичлэгийн төрөл, ангилалтай байх
  • Блогийн ерөнхий дизайн, зураг нь этгээд бус байх
  • Өнгөний зохицол сайн байх
  • Блогт оруулж буй сургалтын материал нь зөв бичих дүрмийн алдаагүй, найруулга сайтай байх
  • Бичлэгийн ангиллыг 
  1. Цахим хичээл
  2. Гэрийн даалгавар
  3. Бие даалтын даалгавар
  4. Зайн сургалт
  5. Эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
  6. Сурагчдад зөвлөгөө
  7. Мэдээ мэдээлэл
  8. Зар мэдээ  гэх мэтээр  үүсгэх

Сургалтын болон хичээлээс гадуур зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг сурталчилсан мэдээ мэдээлэл,  хариуцаж ажиллуулдаг хүүхэд хөгжүүлэх сонгон, секц, дугуйлан, клубын  үйл ажиллагааны  төлөвлөгөө, хуваарь, зохиогдож буй арга хэмжээг сурталчилсан  фото зургаар баяжуулсан мэдээ мэдээллийг тогтмол байршуулах нь багшийн сургалтын блогт зочлох эцэг эх, сурагчдын тоог нэмэгдүүлэх болно.

TV хичээл байдлаар бэлтгэсэн хичээл нь зайн сургалтын хичээлд хамаарагдана гэсэн буруу ойлголт багш нарт байдаг бөгөөд

  • Бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөрийн сэдвээр бие даалтын даалгавар тодорхой хугацаанд өгөөд сурагчид даалгавраа хураалгуулсны дараа зөв хариултыг  байршуулах
  • ЭЕШ-нд бэлтгэж буй сурагчдад зориулсан цуврал хичээл
  • Хоцрогдолтой сурагчдад зориулсан цуврал хичээл
  • Түлхүү түвшний сурагчдад зориулсан цуврал хичээл байршуулах зэргээр зайн сургалт явуулж болно.

Зайн сургалтын хичээл нь аудио, видео, PDF, Хэрэглээний програмууд ашиглаж хийх  гэх мэтээр ямар ч хэлбэртэй байж болно.

  • ЗАН /ЗАС бүр сургалтын блог үүсгэх, хөтлөх заалтын талаар

Дархан Уул аймгийн багш нарын “Байгалийн ухааны хичээлийг Дархан Уул аймгаас” сургалтын блогийг үзэхийг зөвлөж байна.

ЗАН юм уу ЗАС-ийн блогийг  тухайн секц, нэгдэлд хамаарагддаг  багш нар хамтран хөтлөнө. Хичээл тус бүрээр ангилал үүсгэж, зайн сургалтын цахим хичээл байршуулах, сурагчдад зөвлөгөө өгөх байдлаар ажиллуулж болно.

  • “Сургуулийн шилдэг сургалтын блог” шалгаруулах талаар

 Сургуулийн шилдэг сургалтын блог шалгаруулах уралдааныг 2 үе шаттай явуулж болно.

 1-р шат:   ЗАН/ЗАС-ийн хүрээнд багш нар өөрсдөө шалгаруулна.

2-р шат:  ЗАН/ЗАС бүрээс шалгарсан тэргүүний блогийг сургуулийн уралдаан дүгнэх комисс үзэж, сургуулийн шилдгийг шалгаруулна.

  •   “Дотоод удирдлагын програм сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх” төслийн 2-р зорилтыг хэрэгжүүлэх  талаар

Багш  нар заасан хичээлийн сэдэв, ирц, гэрийн даалгаврыг өдөр бүр, бүлэг сэдвийн болон хөндлөнгийн шалгалтын дүнг шалгалт авсан цаг хугацаанд нь  програм руу тогтмол оруулж  хэвших хэрэгтэй байна.  

Програм хангамжийн компанийн зүгээс одоо ашиглагдаж байгаа програмын сайжруулсан хувилбар болох интернетийн орчинд ажилладаг  “Цахим сургалт 3.0” програмыг  4-р сард  сургуулиудад суурилуулж өгсний дараа сурагчдын хувийн хэргийн мэдээллийг програм руу оруулна.

  • Төслийн 3-р шатны сургалтын талаар

Сайншанд, Зүүнбаян, Замын-Үүдийн сургуулиудад 2012.03.19-2012.03.25-ны өдрүүдэд төслийн 3-р шатны сургалт явагдана.

2-р ээлжинд хичээл заадаг багш нар өглөө, 1-р ээлжинд хичээл заадаг багш нар үдээс хойш сургалтад хамрагдана. Сургалтын төлөвлөгөөг хавсралтаар илгээлээ.

Сургуулийн сургагч багш нарын сургалтын ирц, идэвх чармайлттай суралцах тал дээр сургуулийн удирдлагууд онцгойлон анхаарал тавихыг хүсч байна. 

  • Төслийн хэрэгжилтийг шалгах, сургалтын үр дүнг тооцох шалгалтын талаар

Төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн гишүүд 2012.03.21-2012.03.26-ны өдрүүдэд  сургуулиуд дээр ажиллаж, төслийн хэрэгжилтийг шалгана.  Шалгалтын удирдамжийг хавсралтаар илгээлээ.

  • Төслийн хэрэгжилтийн явцын тайлан ирүүлэх талаар

    Төсөл хэрэгжүүлэгч бүх сургуулиудын төслийн хэрэгжилтийн явцын тайланг  долоо хоног бүрийн Баасан гаригт хүлээж байна.

Амжилт хүсье!!!

Бид хамтдаа хүчтэй!!!

 

 

бичсэн: Сургалтын блог төрөл: Удирдлагын багт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 174 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 52-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана”
  • Зүүнбаянгийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Монгол-англи-монгол толь
  • IQ test
2006-2009 © Зүүнбаянгийн багш нартаа