Зүүнбаянгийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөр,Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш бичлэгт ULZIi (зочин): erhii
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Diego: hairt naiz erdemdege unshla uneheer
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: N jujj
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Unheeeerr goyanainaaa bayrlaaa
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Wua ymr gy orinho moroodlig il gy grgj bchsen ymb
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Гайхалтай, гоё
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт ундрахмөрөн (зочин): сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт Зочин: сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: ямар сайхан ярьдаг хүн бэ, Ёстой сайхан сэтгэлтэй хүнээс л ийм үг гарна даа, Их ухаантай гэгээрсэн..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: гоё зүйл бичсэн байна
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг байна...
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц бичлэгт Зочин: Сайн байна уу? Зүүнбаян ЕБСургууль-60 жил гэсэн фэйс хаяг рүү орж төрөлх сургуулийнхаа талаар..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
132770 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 35-р хуудас. | дараах >>

Математикийн багш нарт зөвлөмж

2012-04-18,22:07

Сургалтын блогийн зөвлөмж

Эцэг эх, сурагчдад зайн сургалт явуулах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөх зорилгоор үүсгэсэн математикийн багшийн сургалтын блог нь “Математикийн хичээлийн зайн сургалт явуулах” гэсэн танилцуулгатай байж болно.

Бичлэгийн ангилалгүй  загвар сонгосон тохиолдолд бичвэрийн тоо нэмэгдэх тутам эцэг эх, сурагчид блогоос мэдээлэл авах нь хүндрэлтэй болдог тул ангилал хийснээр хайж буй мэдээллийн ангиллаа сонгоод байршуулсан нийтлэлийг уншихад хялбар байх болно.

Багшийн сургалтын блогт тавигдах ерөнхий шаардлага:

  • Бичлэгийн  ангилалтай байх
  • Блогийн ерөнхий дизайн, зураг нь этгээд бус байх
  • Өнгөний зохицол сайн байх
  • Блогт оруулж буй сургалтын материал нь зөв бичих дүрмийн алдаагүй, найруулга сайтай байх

Бичлэгийн ангиллыг дор дурдсан байдлаар үүсгэж болно. Үүнд:

  • Мэдээ мэдээлэл
  • Зар мэдээ
  • Бие даалтын даалгавар
  • Эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
  • Сурагчдад зөвлөгөө
  • Цахим судалгаа  гэх мэт

Сургалтын болон хичээлээс гадуур зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг сурталчилсан мэдээ мэдээлэл, хариуцаж ажиллуулдаг хүүхэд хөгжүүлэх сонгон, секц, дугуйлан, клубын  үйл ажиллагааны  төлөвлөгөө, хуваарь, зохиогдож буй арга хэмжээг сурталчилсан  фото зургаар баяжуулсан мэдээ мэдээллийг тогтмол байршуулах нь багшийн сургалтын блогт зочлох эцэг эх, сурагчдын тоог нэмэгдүүлэх болно.

Мөн

-       Рациональ  тэгшитгэл, тэнцэтгэл биш, систем

-       Иррациональ тэгшитгэл ба тэнцэтгэл биш

-       Илтгэгч  тэгшитгэл, тэнцэтгэл биш

-       Логарифм тэгшитгэл, тэнцэтгэл биш

-       Тригонометр

-       Интеграл

-       Магадлал гэх мэтээр хэддүгээр ангид хичээл зааж буйгаас хамааран бүлэг сэдвээр ангилал үүсгэж, бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл, үнэлгээний цахим тест байршуулахад болно.

Тэргүүний сурагчид, манай ангийн бахархал гэсэн ангилал нээж, математикийн хичээлээр болон дааж авсан ангийнхаа тэргүүний сурагчдын фото зурагтай мэдээллийг байршуулах нь эцэг эхийн хүүхдээрээ бахархах сэтгэл, сурагчийн идэвх чармайлт, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх сайн талтай байдаг.

TV хичээл байдлаар бэлтгэсэн хичээл нь зөвхөн зайн сургалтын хичээлд хамаарагдана гэсэн буруу ойлголт багш нарт байдаг бөгөөд

-       Бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөрийн сэдвээр бие даалтын даалгавар тодорхой хугацаанд өгөөд сурагчид даалгавраа хураалгуулсны дараа зөв хариултыг  байршуулах

-       Хоцрогдолтой сурагчдад зориулсан цуврал хичээл

-       Түлхүү түвшний сурагчдад зориулсан цуврал хичээл байршуулах зэргээр зайн сургалт явуулж болно.

Зайн сургалтын хичээл нь аудио, видео, PDF, Хэрэглээний програмууд ашиглаж хийх  гэх мэтээр ямар ч хэлбэртэй байж болно.

Жнь: Квадрат тэгшитгэл бүлэг сэдвийг үзэж эхлэхийн өмнө хичээлийн нийт цаг,  сурагчдын эзэмших мэдлэг, чадвар, бие даалтаар ямар  даалгавар хийх, хэзээ гүйцэтгэсэн байх,  шалгалт хэзээ авах, шалгалтын жишиг даалгавар гэх мэт сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг блогтоо байршуулах хэрэгтэй юм.

Улмаар  тухайн сэдвээр бие дааж бодох 20-30 бодлогыг байршуулаад сурагчид даалгавраа хураалгах сар, өдрийг тодорхой зааж өгнө.

Сурагчид бие даалтын даалгавраа хураалгуулсны дараа зөв хариултыг  үнэлгээтэй хамт байршуулна. Зөв хариулт байршуулсны дараа сурагчдын дэвтрийг буцааж өгч, хийсэн даалгавраа багшийн зөв хариулттай тулгаж,  алдаагаа олох, өөртөө үнэлгээ өгөх, буруу бодсон бодлогоо зөв болгож бодох даалгавар өгнө.

Багш сурагчийн бодсон бодлогыг зөв, буруу гэж зассан үед сурагч үнэлгээгээ харахаас яг юун дээр алдаж вэ гэдгээ анхаардаггүй тал байдаг тул сурагчаар өөрөөр нь алдааг  олуулах нь ямар нэг зүйлд дүн шинжилгээ хийлгэж сургах, зөв бодолтыг дахин хийлгэх нь ойлгоогүй зүйлээ мэдэж авахад тустай байдаг.

Бие даалтаар 50 бодлого өгөх шаардлагатай үед тодорхой хугацаа зааж, 10-15 бодлогоор цувуулж өгөх нь тухайн даалгаврыг хүлээж авч байгаа сурагчийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, даалгавар гүйцэтгэх сурагчдын тоо, гүйцэтгэлийн чанарыг нэмэгдүүлдэг. 50 бодлого яаж бодно доо гэж  хүлээж авах, зөвхөн 10 бодлого л бодно гэж бодохын ялгаа их байдагт оршино.

Сургалтын блог тогтмол хөтөлснөөр багш хөгжих, интернэтийн болон компьютерийн мэдлэг, чадвар дээшлэх, багшийн хөгжлийг дагаад эцэг, эх, сурагчдын интернэт ашиглах чадвар сайжрах, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч зайн сургалтад хамрагдах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө авах ач холбогдолтой юм.

бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 365 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 35-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана”
  • Зүүнбаянгийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Монгол-англи-монгол толь
  • IQ test
2006-2009 © Зүүнбаянгийн багш нартаа