Амжилтанд хүрэх 4 нууц / Зөвлөгөө
2012-04-30,22:26
1. Амжилтын эхний нөхцөл бол амжилт олно гэдэгтээ итгэх. Энэ итгэлийг сэтгэлгээний хуучин хэв маягаа өөрчлөх зорилгоор өөрийгөө ятгах замаар олж болно. Хэрэв та өөртөө, үзэл санаандаа итгэхгүй бол өөр хэнийг ч итгүүлж чадахгүй.
Амжилт оргүй хоосноос гарч ирдэггүй, хэн ч түүнийг мөнгөн царан дээр тавиад ирэхгүй. Амжилтад хүрэх замд тохиолдох саад бэрхшээлийг давахад үлэмж их итгэл шаардлагатай.
2. Та л өөрөө шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол таны амьдрал ид шидийн хүчээр өөрчлөгдөхгүй. Та өөрийнхөө зан төлөв болон ирээдүйн төлөвлөгөөнд дараах зарчмыг баримтал.
Хэрэв хийх гэж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ итгэхгүй байгаа бол хийх гэсний хэрэггүй, итгэхгүй л байгаа бол амжилт олно гэж байхгүй.
Та өөртөө итгэхгүй байгаа бол таны багийнхан итгэхгүй, тэдэнд таны хэлсэн үг үнэ цэнэгүй. Хагас итгэл хагас амжилт авчирна, энэ бол хагас бүтэлгүйтэл гэсэн үг. Эргэлзээ тээнэгэлзэл сөрөг үр дүнд хөтөлнө.
3. Амьдралаа өөрчлөх гэж шунан тэмүүл. Таныг амжилтаас холдуулж байгаа дотоод эсэргүүцэл, биеэ өмөөрөх зуршлуудаа жагсаан бич. Энэ бол маш чухал шүү. Ингэснээр та өөртөө саад болж байгаа муу зуршлуудаа танин мэдэж, тэдгээрийг гэтлэн давахад бэлэн болно.
Чадалтай хүмүүс ухаан санаагаа эргэлзээ болгоомжлолоос цэвэрлэж чаддаг. Чадалтай хүний өөртөө итгэх итгэл хүчтэй, ямар ч бэрхшээлтэй тулгарсан төлөвлөгөөгөө заавал биелүүлдэг.
4. Мөрөөдөхөөс бүү ай. Амжилтын түлхүүр таны чин хүсэл, мөрөөдөлд нуугдаж буй.