Төслийн талаар санал бодол
2011-11-30,15:19
Маркетингийн менежер З.Мөнхсүлд: ЦАХИМ СУРГАЛТ ТӨСӨЛ 800 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 29 СУРГУУЛЬД ХЭРЭГЖИЖ БАЙНА
Мобиком корпораци 2003 оноос КНХ-ийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлсэн Ерөнхий Боловсролын сургуулиудын урсгал засвар, Үдийн цай хөтөлбөр, Мэдээллийн технологийн жишиг 24-р сургууль болон БЗД-т хэрэгжүүлсэн Цахим сургалт гэх мэт олон төслүүдийг сайн мэдэж байгаа биз ээ.
Монгол улсын урт хугацааны, тогтвортой хөгжлийн тулгуур салбар бол яахын аргагүй боловсролын салбар. Түүн дотроо суурь буюу ерөнхий боловсролын сургууль, цаашилбал Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэгч багш нар юм. Иймээс улс орны урт хугацааны, тогтвортой хөгжлийн түлхүүр болсон багшийн ур чадвар, үнэлэмжийг дээшлүүлэх Цахим сургалт төсөл хоёр дахь хичээлийн жилдээ хот хөдөөгийн 29 ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж, 800 орчим сая төгрөгийн санхүүжилт хийгдээд байгаа нь цаашид төрийн зохицуулалтаар Үндэсний хэмжээний хөтөлбөр болон хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Төрөөс анхааралдаа хэрэгжүүлж байгаа нь Улс орны хөгжил багшаас эхтэйг харуулж байгаа юмаа.
Энэ дашрамд Цахим сургалт төслийг хэрэгжүүлэхэд гар бие, сэтгэл зүтгэл гарган ажиллаж буй засаг, захиргааны нэгж, нийт сургуулийн удирдлага, менежер, багш, сурагч, эцэг эхчүүддээ талархаж байгаагаа илэрхийлье.
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг: БОЛОВСОН ХҮЧНИЙГ БАГААС НЬ БОДЛОГООР БЭЛТГЭХЭД ЭНЭХҮҮ ТӨСӨЛ ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Өнгөрсөн жил энэ төслийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа тухай сонсож, танилцаж байсан. Багшийн хөгжилд онцгой хувь нэмрээ өгөх, цаашлаад орон нутгийн хөгжилд ч хувь нэмрээ өгөх энэхүү төслийг хэрэгжүүлэх талаар олон удаа хүсэлт тавьсаны дагуу ийнхүү төсөл хэрэгжихээр болсонд баяртай байна.
Нөгөөтэйгүүр төслийн хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч талаас аливааг хүлээлгүй өөрсдийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэж удирдлагын багаараа ярилцаж төлөвлөөд байгаа. Манай аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд ойрын хугацаанд хэд хэдэн томоохон үйлдвэр баригдахаар яригдаж байна. Тэгэхээр тэдгээр үйлдвэрүүдийн ирээдүйн боловсон хүчнийг багаас нь бодлогоор бэлтгэхэд энэхүү төсөл ихээхэн ач холбогдолтой гэж дүгнэж байна.
Төслийн гүйцэтгэгч, 84-р сургуулийн захирал С.Марта: БАГШ ХҮН БАГШААСАА СУРАЛЦАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙГААГААРАА ДАВУУ ТАЛТАЙ
Анх 3 жилийн өмнө манай сургууль “Цахим сургууль” төслийг өөрсдийн санаачлага, хөрөнгө оруулалтаар сургууль дээрээ хэрэгжүүлж байсан. Харин өнөөдөр энэхүү төсөл маань Мобиком Корпорацийн санхүүжилтээр Улаанбаатар хотын 18 сургууль, Говь-Алтай аймагт хэрэгжсэн бол, энэ удаад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургууль, Дорноговь аймгийн сургууль нийт 5 дунд сургууль дээр хэрэгжиж байгаад баяртай байна.
Энэхүү төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа манай хамт олны гол онцлог нь багшийг ажлын байран дээрээ хөгжих боломжийг олгож, бас багш хүн багшаасаа суралцах боломжийг олгож байгаагаараа давуу талтай гэж ойлгож болно. Төслийг үр дүнтэй болгоход бүх талын хүчин чармайлт ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг талууд ойлгож хүлээж авч, нөгөөтэйгүүр аль аль талдаа сайн хичээх хамгийн чухал байдгийг өмнөх туршлагаас харсан.
Дорноговь аймгийн Баян бүсийн 10 жилийн сургуулийн захирал Х.Эрдэнэбат: ЦАХИМ СУРГАЛТ ТӨСӨЛ НЬ МАНАЙ ЗҮҮНБАЯН БАГИЙН ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМРЭЭ ӨГНӨ
Улсын хөгжил багаас эхлэлтэй гэж ойлгодог. Тиймээс ч манай сургуульд хэрэгжих гэж байгаа Цахим сургалт төсөл нь манай Зүүнбаян багийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Хамгийн наад зах нь гэхэд манай багт өмнө нь интернэт байхгүй байсан бол өнөөдөр өндөр хурдны интернэтийг бүтэн жилийн туршид үнэ төлбөргүйгээр өгч байгаа нь багш, сурагчдад цоо шинэ зүйлийг нээж байгаа хэрэг гэж дүгнэж байна.
Бид төслийг үр дүнтэй болгохын тулд бүх шатандаа хичээж ажиллахаа энэ дашрамд илэрхийлье. Багшийн хөгжлөөр дамжуулаад сурагчид маань хөгжинө, энэ нь цаашлаад багийн маань хөгжилд хувь нэмрээ өгвөл бидний зорьсон зорилго биелэнэ гэж ойлгож байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх: ЭНЭ ТӨСӨЛ НЬ ОНЦГОЙ ҮР ДҮНГЭЭ ӨГНӨ ГЭДЭГТ ИТГЭЛ ДҮҮРЭН БАЙНА
Багшийн хөгжлөөр дамжуулан улсын маань ирээдүй болсон хүүхэд багачууд маань хөгжиж дэвжих боломжтой. Тэр утгаараа энэ төслийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр Мобиком Корпорацид олон дахин хүсэлт тавьсны дүнд ийнхүү хэрэгжүүлэхээр боллоо. Сум орон нутгийн зүгээс ч гэсэн энэ төслийг үр дүнтэй болгоход анхаарч, байнга хяналт тавьж, шаардлагатай зүйлсээр тусалж ажиллана гэж бодож байна.
Төслийн гол онцлогийг зарим нэг төслүүд шиг хэдэн тоног төхөөрөмжөөр хангаад зогсдоггүй, тодорхой тоног төхөөрөмж, програм хангамж, сургалт сурталчилгаа, хяналт зөвлөгөө өгөх зэргээр нягт хамтарч ажилладаг нь гэж ойлгож байгаа. Тиймээс ч энэ төсөл нь онцгой үр дүнгээ өгнө гэдэгт итгэл дүүрэн байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулийн захирал А.Уламжаргал: БАГШ ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ СУРАЛЦАХ БОЛОМЖООР ХАНГАЖ БАЙНА
Манай хамт олон энэ төслийг өөрийн сургууль дээрээ хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Үнэндээ багш хүний ажлын ачаалал их байдгаас суралцах боломж тийм ч хангалттай байдаггүй. Харин энэ төсөл маань багш хүнийг ажлын байран дээрээ суралцах боломжоор хангаж байгаад манай хамт олон маш их баяртай байгаа. Бид энэ төслийг амжилттай болгохын тулд олон талаар дэмжиж хамтран ажиллаж хичээнэ гэдгээ илэрхийлье.