Төслийн 1-р шатны явцын тайлан 01.02
Дорноговь аймгийн Зүүнбаянгийн ЕББДС-д хэрэгжиж буй “Цахим сургалт” төслийн явцын тайлан
2012.01.02
1. “Цахим сургалт” төслийг хэрэгжүүлэх багийг Захирлын тушаалаар томилон үйл ажиллагаа явуулж байна.
Комиссын бүрэлдэхүүн:
Ахлах ангийн сургалтын менежер П.Оюунцэцэг
Бага ангийн сургалтын менежер О.Мөнхчандмань
Нийгмийн ухааны ЗАН-ийн ахлагч А.Дэлгэрцэцэг
Байгалийн ухааны ЗАН-ийн ахлагч Н.Энхцэцэг
Бага ангийн ЗАН-ийн ахлагч Д.Мөнхзаяа
Мэдээлэл зүйн багш М.Бат-Өлзий
2. "Цахим сургууль" дотоод удирдлагын программын үйл ажиллагааг хэвийн явуулах талаар
· Багш нарын мэдээлэл, судалгааг 95%, анги сурагчдын нэрс кодыг 100%, сурагчдын хувийн мэдээллийг 15% оруулсан.
Хувийн мэдээлэл оруулах явцад төрсөн газар, оршин суугаа хаяг оруулахад Сайншанд эсвэл Зүүнбаян гэсэн сонголт байхгүй байна.
3. Сургуулийн вэб сайтын талаар
Вэб сайтад орох материалуудыг бүрэн цуглуулан програм хангамжийн компанид өгсөн.
4. Багш нарын хийсэн цахим хичээлийг сургуулийн санд оруулж байна.
5. Шилдэг цахим хичээл, хэрэглэгдэхүүн шалгаруулах уралдаан зарласан.
6. Багш хөгжлийн төвийн төлөвлөгөө, ажлын цагийн хуваарь гаргаж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Тайлан бичсэн: Мэдээлэл зүйн багш М.Бат-Өлзий