Зүүнбаянгийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөр,Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш бичлэгт ULZIi (зочин): erhii
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Diego: hairt naiz erdemdege unshla uneheer
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: N jujj
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Unheeeerr goyanainaaa bayrlaaa
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Wua ymr gy orinho moroodlig il gy grgj bchsen ymb
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Гайхалтай, гоё
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт ундрахмөрөн (зочин): сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт Зочин: сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: ямар сайхан ярьдаг хүн бэ, Ёстой сайхан сэтгэлтэй хүнээс л ийм үг гарна даа, Их ухаантай гэгээрсэн..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: гоё зүйл бичсэн байна
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг байна...
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц бичлэгт Зочин: Сайн байна уу? Зүүнбаян ЕБСургууль-60 жил гэсэн фэйс хаяг рүү орж төрөлх сургуулийнхаа талаар..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
132778 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 113-р хуудас. | дараах >>

Шилдэг цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн шалгаруулах уралдааны болзол

2012-01-03,18:55

БАТЛАВ. ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР................................../Б. ЭРДЭНЭБАТ/

Дорноговь аймгийн Баян бүсийн төвийн ЕББДСургуулийн багш нарын

“Мобитэмүүлэл” төслийн хүрээнд явуулах

уралдааны ерөнхий удирдамж

Зорилго:

·         Сурагчдыг сургаж хөгжүүлэх арга барил, ур чадвараа байнга дээшлүүлэн,сургалтын шинэлэг аргыг туршин, амжилттай хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрч ажиллаж байгаа багш нарын арга барилаас бусдад түгээн дэлгэрүүлэх,сурталчлах

·         Сурагчдыг судлах,тэдэнд мэдлэг чадварыг төлөвшүүлэх, үнэлэх арга шийдлийг оновчтой боловсруулахад чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажил,бүтээл, илтгэл, гарын авлага бүхий тэргүүний ажиллагаатай багш нарын туршлагаас судлан нийт багш нарын хүртээл болгох

·         Багш  нарын UBUNTU программ дээр ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх

·         Багш нарын бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх

Уралдааны төрөл:

1.    Цахим хичээл

2.    Цахим сургалтын хэрэглэгдэхүүн

3.    Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө

Хамрах хүрээ:

      Нийт багш нар дээр дурдсан 3 төрөлд,төрөл тус бүрээр оролцох боломжтой.

Хугацаа:

Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.

1-р үе шат: 2012 оны 01 дугаар сарын 09-ны өдрийг  хүртэл

2-р үе шат: 2012 оны 01 дугаар сарын 16-ны өдөр  явагдана. 

Уралдааны материалыг шалгаруулах журам:

Энэхүү уралдаан нь 2 үе шаттай явагдах ба 1-р шатны шалгаруулалт нь 2012 оны 1-р сарын  09–ний өдөр ЗАН-н гишүүдийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулах ба дүнгээ 2012. 01.10-ны өдөр комисст танилцуулна. Төрөл тус бүрд ЗАН тус бүрээс 2 багшийн материалыг шалгаруулан дахин сайжруулан 2-р шатны шалгаруулалтад оролцоно. 2-р шатны шалгаруулалт нь 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сургуулийн хэмжээнд нээлттэй байдлаар явагдан комиссын гишүүдийн тавьсан шалгуур үзүүлэлтийн дүнгийн нийлбэрээр байр эзлүүлэн тухайн өдөр дүнгээ гарган нийтэд танилцуулна.

·         Уралдааны материалууд сургуулийн вэб сайтад тавигдсан байна.

·         2-р шатнаас төрөл тус бүрд 2 байр шалгаруулна.

Цахим хичээлийн уралдаан

Зорилго:

·         Багш нарын мэдээллийн технологийн хэрэглээний түвшин болон заах арга ур чадварыг дээшлүүлэх, техник технологийн өнөөгийн хөгжлийн түвшинд нийцүүлэн сургалтанд хэрэглэгдэж буй техник тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах

·         Ubuntu программ дээр багш нарын ажиллах чадварыг нэмэгдүүлэх

·         Сургалтын арга, хэрэгслийг боловсронгуй болгох

Хамрах хүрээ:

Сургуулийн нийт  багш нар оролцоно.

Уралдаанд оролцох материалд тавигдах шаардлага:

Багшийн заах цахим хичээл нь тухайн хичээлийн сургалтын хөтөлбөр, агуулгын хүрээнд, өөрийн сонголтоор 1 цагийн хичээл байна.

Хүүхдийн сонирхолыг татахуйц, нийтийн хүртээл болохуйц дүрс бичлэг хөдөлгөөнт дүрс бүхий материал боловсруулах  

Цахим хэрэглэгдэхүүний уралдаан

Зорилго:

Багш нарын мэдээллийн технологийн түвшин болон заах арга ур чадварыг дээшлүүлэх,техник технологийн өнөөгийн хөгжлийн түвшинд нийцүүлэн сургалтанд хэрэглэгдэж буй техник тоног төхөөрөмжийг ашиглан сургалтын шаардлага хангасан үзүүлэн таниулах материал хийж сурах

Ubuntu программ дээр багш нарын ажиллах чадварыг нэмэгдүүлэх

Хамрах хүрээ:

Сургуулийн нийт  багш нар оролцоно.

Уралдаанд оролцох материалд тавигдах шаардлага:

Багшийн бэлдсэн цахим хэрэглэгдэхүүн нь нэгж хичээлийн зорилго зорилтыг хангасан байх

Бусдад үлгэр дууриал болохуйц,өнгө үзэмж сайтай.орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн дүрс бичлэг хөдөлгөөнт дүрс бүхий материал боловсруулах

Шинэлэг санааг илэрхийлсэн байх  

Цахим сурган хүмүүжүүлэх зөвлөгөөний уралдаан

Зорилго:

Сурагчдыг судлах, тэдэнд мэдлэг чадварыг төлөвшүүлэх, үнэлэх, нийгэмшүүлэх, арга шийдлийг оновчтой болгоход чиглэгдсэн судалгаа, шинжилгээний ажлыг амжилттай туршин явуулж буй эрдэм шинжилгээний ажил, бүтээл, илтгэл, гарын авлага бүхий багш нарын туршлагатай танилцах бусад багш нарын хүртээл болгох 

Ubuntu программ дээр багш нарын ажиллах чадварыг нэмэгдүүлэх

Хамрах хүрээ:

Сургуулийн нийт  багш нар оролцоно.

Уралдаанд оролцох материалд тусгагдах зүйлс нь агуулгын хувьд:

Сурагчдыг судалсан судалгаа,судалгаа явуулахад хэрэглэгдсэн арга хүрсэн үр дүн

Эцэг эхтэй хамтран ажиллаж үр дүнд хүрсэн амжилтын тухай

Анхаарал татахуйц болон зан төрхийн өөрчлөлттэй сурагчидтай ажиллах тухай

Сурлагаар хоцрогдож буй сурагчидтай ажиллах арга барилын талаар

Гэрийн даалгавар хэрхэн хийлгэх талаар

Тодорхой нэгэн мэдлэгийг хэрхэн олгох талаар (тоо тоолол, авиа таниулах, дээл эсгэх, модоор юм хийх г.м) багшийн өөрийн сонголтоор байж болно.

Уралдаанд оролцох материалд тавигдах шаардлага:

Багшийн боловсруулсан цахим хичээл нь тухайн хичээлийн сургалтын хөтөлбөр, агуулгын хүрээнд, өөрийн сонголтоор 1 цагийн хичээл байна.

Хүүхдийн сонирхолыг татахуйц, нийтийн хүртээл болохуйц дүрс бичлэг хөдөлгөөнт дүрс бүхий материал боловсруулах  

Багшийн бэлдсэн цахим хэрэглэгдэхүүн нь нэгж хичээлийн зорилго зорилтыг хангасан байх

Бусдад үлгэр дууриал болохуйц, өнгө үзэмж сайтай, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн дүрс бичлэг хөдөлгөөнт дүрс бүхий материал боловсруулах

Шинэлэг санааг илэрхийлсэн байх  

Бусад хүмүүс санаа авч ашиглаж болохуйц, ойлгомжтой энгийн үг хэллэгтэй,сонирхол татахуйц асуудал дэвшүүлсэн байх

Хүрсэн үр дүн, гарсан ахиц өөрчлөлтийг дүрсжүүлэн харуулсан байх (график, диаграм болон хөдөлгөөнт дүрсээр г.м)

Уралдааны комисс


бичсэн: Сургалтын блог төрөл: Төслийн 1-р шатны үйл ажиллагаа | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1831 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 113-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана”
  • Зүүнбаянгийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Монгол-англи-монгол толь
  • IQ test
2006-2009 © Зүүнбаянгийн багш нартаа