Цахим хичээлийн зөвлөмж, №3
Багш Ш.Энхтуяа
Хамрах хүрээ: 8-р анги
Сэдэв: ИМУ байгуулагдсан нь
Слайдын дэвсгэр болон обьект бичвэрийн өнгө зохицол их аятайхан болжээ.
Цаашид анхаарах шаардлагатай хэсгүүдэд зөвлөмж өгч байна.
Слайдын бие даан утга илэрхийлж байгаа хэсэг бүрээр таслан хөдөлгөөнд оруулах
Энэ нь багш мэдээллийг сурагчдад хэсэгчлэн тайлбарлах болон ярилцахад их тустай.
Слайд 2-т сэдвийн асуултанд хариулт өгөх, холбогдох зураг баримтаас оруулах
Слайд 3-т “Чингис хаан хамаг Монголын хаан Есүхэй баатрын хүү болж, Өүлэн хатнаас төржээ” гэж найруулан бичих
Байлдан дагуулал тус бүрийг хэсэгчлэн цуварч орж ирэхээр хөдөлгөөнд оруулах
Бататгал хичээлийг илүү сонирхолтой бүдүүвч, схемээр үзүүлэх
Дүгнэлт хэсгийг агуулга тус бүрээр хэсэгчлэн хөдөлгөөнд оруулах, слайд дүүрэн байх
Хичээлийн төгсгөлд алга ташсан зургандаа дуу оруулах /Слайдын хөдөлгөөн хэсгээс дуу оруулах боломжтой байдаг/
Зөвлөмж бичсэн: Сургагч багш Б.Цэрэндолгор