Зүүнбаянгийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөр,Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш бичлэгт ULZIi (зочин): erhii
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Diego: hairt naiz erdemdege unshla uneheer
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: N jujj
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Unheeeerr goyanainaaa bayrlaaa
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Wua ymr gy orinho moroodlig il gy grgj bchsen ymb
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Гайхалтай, гоё
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт ундрахмөрөн (зочин): сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бичлэгт Зочин: сайн байнуу энэ Дейл карнегийн төвийн холбогдох утас мэдэх хүн байнуу яаралтай хэрэгтэй бна ...
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: ямар сайхан ярьдаг хүн бэ, Ёстой сайхан сэтгэлтэй хүнээс л ийм үг гарна даа, Их ухаантай гэгээрсэн..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: гоё зүйл бичсэн байна
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Мундаг байна...
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц бичлэгт Зочин: Сайн байна уу? Зүүнбаян ЕБСургууль-60 жил гэсэн фэйс хаяг рүү орж төрөлх сургуулийнхаа талаар..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
132891 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 39-р хуудас. | дараах >>

Сургалтын блогийн зөвлөмж/ Багш Н.Эрдэнэжаргал

2012-04-09,10:41

Сургалтын блогийн зөвлөмж

Багш:                          Н.Эрдэнэжаргал

Блогийн хаяг:            www.erdenejargalzbayan.blogmn.net

Блогийн нэр:             Баяр баясгалан

Блогийн танилцуулга: Бага ангийн сурагчдад тулгамдаж буй асуудлыг шийдэж, зөвлөгөө өгөх

Бичлэгийн ангилал: Байхгүй

Холбоос: 1

Найзууд: 7

Нийтлэлийн тоо: 29

Шүдээ хамгаалж явахын учир холбогдлыг таниулсан сургалтын видео бичлэг оруулсан нь маш сайн байна.

Анхаарах зүйл:

Багшийн сонгосон энэ загвар нь бичлэгийн ангилалгүй тул ангилалтай загвар сонгох хэрэгтэй. Бичвэрийн тоо нэмэгдэх тутам эцэг эх, сурагчид блогоос мэдээлэл авах нь хүндрэлтэй болдог тул ангилал хийснээр хайж буй мэдээллийн ангиллаа сонгоод байршуулсан нийтлэлийг уншихад хялбар байх болно.

Блогийн танилцуулга /“baga angiin suragchdad tulgamdaj bui asuudaliig shiidej zovlogoo ogoh” /, бичлэгийн гарчгийг /zarimdag giiguulegch, huuhdiin duu, dagaad hiigeerei, goyo baigaa biz, mongol gaihamshig, minii durtai mongol girl, zuir ug, amidral hosooroo / англи үсгээр бичсэн нь тохиромжгүй байна.

Багшийн блог нь бага ангийн сурагчдад зориулсан учраас ер нь сурагчдад зориулсан блог хөтөлж байгаа багш нь  монгол хэлээрээ найруулга сайтай, дүрмийн алдаагүй бичиж, сурагчдад үлгэр дууриалал болох хэрэгтэй юм.

Мөн  утгат хэсэг бүрээр бүлэглэх, догол мөрнөөс эхлэх, утгат хэсгүүдийн хооронд нь зай авах байдлаар мэдээ мэдээлэл, өгүүллэг оруулах нь уншихад хялбар, ойлгоход хялбар байдаг. Сунжирсан урт бичвэр нь унших сонирхлыг төрүүлдэггүй.

Зүүнбаянгийн багш нарт зориулсан блогт  нийтлэл яаж оруулсан байгааг харж санаа аваарай!

Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд  “Бага ангийн багш нарт зориулав” гэж гарчиг өгөх нь тохиромжгүй гэж бодож байна.

Багшийн байршуулсан цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнийг сурагчид үзэж, хичээлийн явцад ойлгоогүй зүйлээ мэдэж  авах боломжтой тул гарчиг хэсэгт сэдэв, хичээлийн доод буланд  ямар зорилгоор байршуулж байгаа тайлбар  бичиж болох юм.

Мөн мэргэжил нэгт багш нар үзэж, туршлага судлах, татаж авч, сургалтандаа ашиглах давуу талтай билээ.

Блогийн дэвсгэр өнгө, текстийн өнгө нь  сурагчдын нүд ядраахааргүйгээр байх хэрэгтэйг анхаараарай!

Зөвлөмж:

Багшийн сургалтын блогт тавигдах шаардлага:

  1. Бичлэгийн төрөл, ангилалтай байх
  2. Блогийн ерөнхий дизайн, зураг нь этгээд бус байх
  3. Өнгөний зохицол сайн байх
  4. Блогт оруулж буй сургалтын материал нь зөв бичих дүрмийн алдаагүй, найруулга сайтай байх
  5. Бичлэгийн ангилал үүсгэсэн байх. Үүнд:
  • Математик
  • Монгол хэл
  • Хүн орчин
  • Хүн байгаль
  • Дүрслэх урлаг
  • Дуу хөгжим гэх мэтээр хичээл тус бүрээр ангилал үүсгэж, тухайн хичээлийн гэрийн даалгавар, бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл байршуулж болно.

Дээр дурдсан ангиллаас гадна

  • Эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
  • Сурагчдад зөвлөгөө
  • Мэдээ мэдээлэл
  • Зар мэдээ гэх мэт ангилал үүсгэж

сургалтын болон хичээлээс гадуур зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг сурталчилсан  фото зургаар баяжуулсан мэдээ мэдээллийг тогтмол байршуулах нь багшийн сургалтын блогт зочлох эцэг эх, сурагчдын тоог нэмэгдүүлэх болно.

Бага ангийн багш нар

  • Шүлэг
  • Дуу
  • Оньсого
  • Зүйр цэцэн үг
  • Сургамжит өгүүллэг
  • Уран зохиол гэх мэт ангилал оруулж, сурагчдын  хичээлээс гадуур заавал унших ёстой уран зохиол, цээжлэх шүлэг, дуу, оньсого, зүйр цэцэн үгийг байршуулж байх нь эцэг эх, сурагчдад тустай  юм.

Ангийн тэргүүний сурагчид, эсвэл манай ангийн бахархал гэсэн ангилал нээж, тэргүүний сурагчдынхаа фото зурагтай мэдээллийг байршуулах нь эцэг эхийн хүүхдээрээ бахархах сэтгэл, сурагчийн идэвх чармайлтыг нэмэгдүүлэх сайн талтай байдаг.

Жнь: Сурагч Э.Нацаг нь ангийн цэвэр бичгийн аварга сурагч боллоо. Манай ангийн сурагчид Нацагийн цэвэр, нямбай бичдэг зангаас үлгэр дууриалал авч, бүгдээрээ цэвэр бичигтэн болцгооё! Э.Нацагтаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе! гэсэн мэдээллийн хамт сурагчийн зураг, дэвтрийн зургийг байршуулж болно.

Сургалтын блог тогтмол хөтөлснөөр багш хөгжих, интернэтийн болон компьютерийн мэдлэг, чадвар дээшлэх, багшийн хөгжлийг дагаад эцэг, эх, сурагчдын интернэт ашиглах чадвар сайжрах, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч зайн сургалтад хамрагдах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө авах ач холбогдолтой юм.

Төсөл хэрэгжиж буй сургуулиудын багш нарын дунд “Шилдэг сургалтын блог” шалгаруулах уралдаан зарлагдсан байгаа ба Н.Эрдэнэжаргал багш та  сэтгэл гаргаж, цаг зав гаргаж, няхуур нямбай зангаар цахим хичээл бэлтгэдэг, БХТөвийн бичиг баримтыг нягт нямбай хөтөлдөг  хөдөлмөрч зангаараа сургалтын блогоо тогтмол хөтөлж, уралдаанд амжилттай оролцоно гэдэгт итгэж байна.

Амжилт, бас дахиад амжилт!!!

Зөвлөмж бичсэн: Төслийн зохицуулагч П.Энхмаа

бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 713 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Surgamjtai zovlogoo ogsond bayarlalaa bagshaa. Zovlogoog huleen avch heregjuulj blogoo bayjuulah bolnoo.
Зочин хэзээ бичсэн: 09:54, 2012-04-11 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 141-с 39-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Дейл Карнеги: Бусдын үзэл бодлыг хүндэтгэх
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана”
  • Зүүнбаянгийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Монгол-англи-монгол толь
  • IQ test
2006-2009 © Зүүнбаянгийн багш нартаа