Сургалтын блогийн зөвлөмж
Багшийн сургалтын блогийн ач холбогдол
Сурагчдын хувьд
- Бие дааж гүйцэтгэх гэрийн даалгавар авах, гүйцэтгэлийг багш руу цахим шуудангаар илгээх
- Зайн сургалтын хичээл үзэж, хоцорсон хичээлийг нөхөж судлах
- Сургалтын стандартаас давсан агуулгын зайн сургалтын хичээлийг үзэж, гүнзгийрүүлэн бие даан судлах
- Төгсөгчдөд зориулсан ЭЕШ-д бэлтгэх цуврал зайн сургалтын хичээлийг судлах
- Багшийн байршуулсан цахим тестийг бөглөж, мэдлэгийн түвшингээ тогтоох
- Багшийн байршуулсан цахим судалгааг бөглөж, илгээх
- Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө авах
Багш нарын хувьд
- Багшийн байршуулсан зайн сургалтын цахим хичээл болон сургалтын бусад материалыг үзэж, туршлага судлах
- Online-аар эцэг эх, сурагчдаас судалгаа авах
- Online- аар түвшин тогтоох шалгалт авах
- Түвшин тогтоох шалгалт, судалгаанд зарцуулдаг бичиг хэргийн зардал багасах
- Шалгалтын материал засах, судалгааны нэгтгэл хийхэд зарцуулагддаг цаг хэмнэгдэх
- Шалгалт, судалгааны анализ хялбар аргаар гаргах
- Эцэг эх, сурагчдаас ирсэн санал хүсэлтийг уншиж танилцан, түргэн шуурхай хариу өгөх, санал хүсэлтийг сургалтын үйл ажиллагаандаа тусгах
- Хөдөө орон нутгийн багш нар, сурагчид багшийн блогт зочилж, мэдээлэл авах, зайн сургалтын хичээлээс суралцах, туршлага судлах боломжийг олгодогт оршино.